- Монгол Улсын Засгийн Газар 2023 оноос эхлэн хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдвэрлэсэн нь хүүхдийн үндсэн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж буйн илрэл юм.
- Энэхүү мөнгө нь иргэдийн амжиргааг залгуулахад томоохон дэмжлэг болдгоос гадна олон эцэг эх/асран хамгаалагч нарын урт, богино хугацааны хуримтлал болгон хадгалж, хүүхдийнхээ сурч боловсрох, цаашдын хөгжилд зориулдаг юм.
Тиймээс эрх баригч намын хувьд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн олон амлалтаа эргэн харж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох нөхцлийг бүрдүүлж ажиллахыг хүсэж байна.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах