Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д ХОРИГ тавихыг хүссэн өргөдөл
Засгийн газраас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ердөө гуравхан хоногийн хугацаанд багтаан тус хуулийг УИХ, УИХ-ын байнгын хороодоор яаралтай горимоор хэлэлцэн, нэгдүгээр сарын 20-нд баталлаа.
Уг хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэж байна. Хориг тавих үндэслэлүүд:
- Тус хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг Үндсэн хуулиар олгосон олон эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй.
- Цахим орчин дахь мэдээлэлд хяналт тавих гэдгээр далимдуулан улстөрчид, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд иргэдийн мэдээлэлд цензур тавьж, улмаар улс төрийн зорилгоор ашиглах магадлал өндөр байна.
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөөгүй. Тодруулбал, хуулийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч тусгаагүй, хангалттай хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, иргэний нийгэм холбогдох байгууллагуудын саналыг тусгаагүй зэрэг олон зөрчил байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг иргэдийнхээ эрхийг хамгаалж, ард түмний талд зогсож уг хуулийн төсөлд ХОРИГ ТАВИХ-ыг уриалж байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлтэй танилцах бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл (parliament.mn)
Хууль тогтоомжийн тухай хуультай танилцах ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ (legalinfo.mn)
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах