Баяр наадмын комисс, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан, Хотын дарга Х.Нямбаатар -д хаягласан өргөдөл
Монгол түмний үндэсний их баяр наадам нь Монголчуудын үндэсний баяр, давтагдашгүй соёл, бүтэн жил хүлээдэг их баяр цэнгэл билээ.
Гэвч 2024 оны үндэсний бөхийн барилдааны талбайн хальтиргаа гулгаанаас үүдэн олон бөхийн бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрч, цөөнгүй бөх гэмтэж бэртлээ.
Иймд баяр наадмын талбайн зүлгийг шинэчлэхдээ бөхийн барилдаан явуулах шаардлага хангахгүй хиймэл зүлэг дэвсэж олон хүний хөдөлмөр, эрүүл мэнд, наадамчин олны баяр баяслыг үгүй хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна.
- Ажилдаа хариуцлагагүй хандаж бөхийн барилдаан явуулах шаардлага хангаагүй хиймэл зүлэг дэвсэж, олон тамирчдын бүтэн жилийн хөдөлмөрийг салхинд хийсгэсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК гүйцэтгэх захирал Ж.Энхжаргаланд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх.
- Шаардлага хангахгүй хиймэл зүлэгнээс шалтгаалж гэмтэж бэртсэн тамирчдын эмчилгээний зардлыг “Төв энгэлдэх хүрээлэн” ХХК-аас гаргуулж, гэмтсэн тамирчдын хохирлыг барагдуулах
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах