UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаягалсан -д хаягласан өргөдөл
"Нийслэл бондоос төвлөрөх 177.5 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 4000 өрхийг ипотекийн зээлэнд хамруулъя!"
Чинзоригийн Өнөржаргал   542 дэмжсэн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ТАНАА

 

"Нийслэл бондоос төвлөрөх 177.5 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 4000 өрхийг ипотекийн зээлэнд хамруулъя!"

2023.08.22     

 

Та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Гэвч Төрийн эрх бүхий байгууллагуудын Орчны бохирдлыг бууруулах чиглэлд явуулж байгаа үйл ажиллагааны шинжлэх ухаанч бус байдлаас иргэд бид дахин хордож, ялангуяа бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, амь нас, эрүүл мэндээрээ хохирч ирсэн бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэр нь иргэдийг, ээжүүдийг, хүүхдүүдийг айдаст автуулж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэлийг алдагдуулсан тул энэхүү өргөдлийг гаргаж байна.

Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Монгол Улсад хүхрийн давхар ислээс үүдэлтэй шинэ төрлийн элэгний хавдар өвчин зөвхөн манай улсад бүртгэгдсэн” тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсаныг тодруулан дурьдахыг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Агаарын бохирдолтой тэмцсээр ирсэн гэх боловч Хөгжлийн цогц бодлого алдагдсанаас Улаанбаатар хотын хэмжээнд Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд зарцуулсан дараахи хөрөнгө үргүй зардал болон агаарт хийсчээ. Үүнд:

2018 оныг хүртэл дараах зардлуудыг гаргаж байсан байна. Үүнд: Улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум төгрөг, Гадаадын зээл тусламжаас 525 тэрбум төгрөг, Цэвэр агаар сангаас 117 тэрбум төгрөг нийт 811 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2018-2021 онд Сайжруулсан түлш үйлдвэрлэхэд 400 тэрбум төгрөг тус тус зарцуулсан боловч бодит байдалд тодорхой үр дүнд хүрээгүйгээр барахгүй олон иргэдийнхээ амь насыг алдаж, олон иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулсаар ирлээ.

Өөрөөр хэлбэл, Агаарын бохирдолтой тэмцэхээр хэрэгжүүлсэн дээрхи бодлогууд тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар байхад дахин шахмал түлшний түүхий эд авахад 177.5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш буруу бодлого гэж үзэж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 онд 43.66 тэрбум төгрөгийн  58.8 хувийн биелэлттэй ажилласан буюу 2023 оны үйл ажиллагаа хангалтгүй, Шахмал түлшний барьцалдуулагчийг өндөр үнээр гаднаас авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаад тэрбээр сэтгэл дундуур байгаа талаар дэд хорооны хуралдаан дээр яригдсан байдаг. Харин уг хуралдаанаар 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс болон асаагч бодис худалдан авалт хийх талаар огт яригдаагүй болохыг энд дурьдмаар байна. 

Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулан 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс болон асаагч худалдан авах шийдвэр гаргуулсан нь иргэд, олон нийтийг цочирдуулсан. Дэлхийн улс орнууд иргэдээ орон сууцжуулах хөтөрбөрт хамруулж утаанаас салж байсан болохоос биш, нүүрсийг төрөлжүүлэн түлж утаанаас салж байсан тохиолдол үгүй билээ. Гэр хорооллын яндангийн тоог бууруулах нь агаарын бохирдлыг бууруулах төдийгүй хөгжлийн тодорхой шийдэлд нэг алхам ойртуулах нь дамжиггүй.

Иргэд бид ТОСК, НОСТ-уудаас Зөвхөн гэр хорооллын айл, өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдуулбал тухайн гэр хорооллын айл өрхүүдийн газар чөлөөлөгдөж, орон сууцжуулах ажиллагаа хурдан эргэлтэнд орж, магадгүй 5 жилийн дотор Улаанбаатар хот бидний хүсэн хүлээн Агаар бохирдолгүй Аз-жаргалтай хот болох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ жил нүүрсээ дахин түлэхэд нэмэлт зардал гаргаж 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс, асаагч бодисын худалдан авалт хийвэл дараагийн жил дахин нүүрсээ л түлэх бодлого үргэлжилж 2024 он, 2025 он, 2026 он, 2027 он, 2028 он хүртэл нүүрсээ олон төрлөөр нь түлсээр, утаагаа зүхэн ярьсаар байхыг үгүйсгэхгүй юм. 

Сангийн яам Ипотекийн зээлийн эх үүсвэргүй болсон, барилгын компаниудын борлуулалтын үйл ажиллагаа удааширсан энэ нөхцөл байдалд Нийслэл бондоос төвлөрөх 177.5 тэрбум төгрөгийг Гэр хорооллын Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахад зарцуулах нь эдийн засгаа дэмжсэн үйл ажиллагаа болох юм.

Иймд Монгол Улсын Үндсэн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, 5-д “төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын Гишүүн, Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн 177,5 тэрбум төгрөгөөр Хагас кокс болон асаагч худалдан авах ажиллагааг хүчингүй болгож, Нийслэл-Бондоос төлөвлөрөх 177.5 тэрбум төгрөгөөр Гэр хорооллын 4000 өрхийг Орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах талаар шаардлагатай  ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ, зохион байгуулалтын арга хэмжээг ХУРДАН, ШУУРХАЙ авч өгнө үү.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах