UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар -д хаягласан өргөдөл
ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ 3-ын урд Лавай захын уулзварын баруун хойно ногоон байгууламж дээр газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрлийг цуцлуулах
Батбилэг   4 дэмжсэн

ХУД-ийн 3-р хороо,  ТЭЦ 3-ын урд Лавай захын уулзварын баруун хойно ногоон байгууламж дээр газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрлийг цуцлуулах зорилгоор уг өргөдлийг санаачилж байна.

 Жич: 2014 онд Э.Бат-Үүл УБ хотын засаг дарга байх тухайн үед “Төгс трейд” ХХК-д газар эзэмшүүлсэн бөгөөд олон жил үйл ажиллагаа явуулаагүй, мөн нийслэлийн хэмжээнд байгаа цөөхөн хэдхэн ногоон байгууламжийн нэг болох цэцэрлэгт хүрээлэн, замын хажуугийн мод бут, ургамал гэх мэт хотын ногоон байгууламжийг устгаж уг газрыг хашаалж, барилга барихаар төлөвлөж байна.

Түүнчлэн уг газрын доогуур инженерингийн шугам сүлжээнүүд байдаг тул “Төгс трейд” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, 2014 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрлийг цуцлуулах иргэдийн цахим өргөдлийн гарын үсгийг цуглуулж байна.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах