Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг зохион байгуулна
2022-11-08

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

         Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

         Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны аравдугаар сарын 21-нд 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн байна.