Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
АТГ-ын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно
2021-06-24

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан.

    Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг УИХ-д ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй этгээд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17.30 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

        Холбоо барих утас: 262727, 267155