Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол болно
2021-12-18

   УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлжээ. 

    Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

    Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.