Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн дунд нээлттэй сонсгол хийнэ
2022-04-04

         Эрүүл мэндийн даатгалын дээд байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) байна гэж хуульд заасан байдаг. Тус зөвлөл нь есөн гишүүнтэй, өөрийн гэсэн ажлын албатай, гишүүд нь төсвөөс тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой чухал шийдвэрийг гаргадаг, эсвэл санал өгдөг байгууллага гэж ойлгож болно.

         Сангийн, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд буюу гурван гишүүн нь Засгийн газрыг төлөөлж тус зөвлөлд ажилладаг бол ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллөөс тус бүр гурван хүн “суудаг” бөгөөд тэднийг санал болгосноор УИХ-аас томилдог. Тэгвэл даатгуулагчийг төлөөлж, томилогдон ажилласан гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан тул уг орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлсэн тул тэдний дунд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг энэ сарын 18-нд зохион байгуулахаар товложээ. Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нарыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос санал болгосон байна. Дээрх сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг өдгөө бүртгэж буй аж.  

        Нэр дэвшигч Ч.Нарантуяа нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга бол З.Цогтгэрэл нь эрхзүйч, багш судлаач мэргэжилтэй, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн гэж танилцуулгадаа бичжээ.  (дэлгэрэнгүй мэдээллийг эндээс, эндээс харна уу)

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг доор жагсаав.

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтооход санал өгөх
  • Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн үндэсний зөвлөл батална.
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн үндэсний зөвлөл тогтооно.  

Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй

  • эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
  • эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах.  

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд гурван хүн өрсөлдөнө   

        Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн гишүүнтэй, өөрийн гэсэн ажлын албатай, гишүүд нь төсвөөс тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Нийгмийн даатгалтай холбоотой чухал шийдвэрийг гаргадаг, эсвэл санал өгдөг байгууллага гэж үүнийг ойлгож болно.

           Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд буюу гурван гишүүн нь Засгийн газрыг төлөөлж тус зөвлөлд ажилладаг бол ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллөөс тус бүр гурван хүн “суудаг” бөгөөд тэднийг санал болгосноор УИХ-аас томилдог. Тэгвэл ажил олгогчийг төлөөлж, томилогдон ажилласан гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан тул уг орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа нар нэрээ дэвшүүлсэн тул тэдний дунд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг энэ сарын 18-нд зохион байгуулахаар товложээ. Б.Баяраа, Х.Буянжаргал нарыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Р.Сансармааг Монголын ажил олгогч эздийн холбооноос санал болгосон байна. Дээрх сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг өдгөө бүртгэж буй аж.   

               Нэр дэвшигч Б.Баяраа нь Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга бол З.Цогтгэрэл нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга аж. Р.Сансармаа нь “Траст трейд” компанийн гүйцэтгэх захирал гэж өөрийнхаа танилцуулгад дурджээ. (дэлгэрэнгүй мэдээллийг эндээсэндээсэндээс харна уу) 

 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх, үүрэг  

 

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
  • нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;
  • нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;
  • нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
  • нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;
  • эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих;
  • нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;