Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар боллоо. Тус хорооноос иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл та бүхнийг оролцохыг урьжээ.
Бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудас-ны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байршуулна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нарын нэрийг дэвшүүлсэн байна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010, 99073940/
Цахим шуудангийн хаяг: nyamsuren@parliament.mn