Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ХЭҮК-ын, эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигчийн сонсголын зар
2022-05-03

        Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын нэг болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн мөн тооны гишүүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байгаа.

Тодруулбал, тус албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч  Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны тавдугаар сарын 3-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.   

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлэхийг ажлын хэсгээс уриалав.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ.