Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон комиссын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Нэр дэвшигч Я.Цэлмэн, С.Дондов нарыг байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. ХЭҮК-ын гишүүнд С.Дондов, тус комиссын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд Я.Цэлмэн нэрээ дэвшүүлсэн.
Д/д
|
Мэдээлэл
|
1
|
Ядамжавын Цэлмэн
|
2
|
- 2021.12.10 ДХИС-ийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар Хууль зүйн ухааны доктор
- 2016-2018 онд Дотоод Хэргийн Их Сургууль, Хууль сахиулах удирдлагын академи Магистр
- 2006 онд Цагдаагийн академи эрх зүйч
|
3
|
- 2012 оноос Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн Сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессор
- 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт Мөрдөн байцаагч
- 2008 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч
- 2008 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч
|
Д/д
|
Мэдээлэл
|
1
|
Сангишаравын Дондов
|
2
|
- 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
- АНУ-ын Сандиего хотын Institute for Peace and Justice -ийн Хүний эрхийн зөрчилтэй асуудалд дүн шинжилгээ хийх сургалт, Тайландын Бангкок хотын Chulalongkorn University-д хүний эрхийн ээлжит сургалтуудад 2004, 2007, 2018, хамрагдан хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлсэн.
- 2009, 2014 онуудад Норвегийн Осло болон Өмнөд Солонгосын Сөүл хотуудад Хүний эрхийн асуудлаар зохион байгуулагддаг ээлжит сургалтуудад Форум Азийн дэмжлэгээр оролцож, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлсэн.
|
3
|
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч
|
Тэдний дунд тавдугаар сарын 3-нд нээлттэй сонсгол явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ талаарх сонсголын тайланг уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад 76.9 хувийн саналаар тус тус дэмжив. Гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.