Нэр дэвшигчийн нэр: Нямдоогийн Баярмаа (1978 онд Хэнтий аймагт төрсөн,44 настай, эмэгтэй, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.)
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:
-
1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,
-
1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,
-
1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-
2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-
2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимп багшаар
- 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,
- 2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,
- 2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,
- 2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,
- 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,
- 2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна.