Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ТАНИЛЦУУЛГА: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатарын танилцуулга
2022-06-21

Нэр дэвшигчийн нэр: Дашбэрэлийн Батбаатар (1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.) 

Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол: 

  • 1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
  • 2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд “Хүчин шонхор” ХХК-д байцаагчаар,
  • 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,  
  • 2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,
  • 2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,
  • 2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,
  • 2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
  • 2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.