Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
2023-12-22

           УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Сонсголд оролцох хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай энэ холбоосоор танилцана уу. Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-262528 утсаар болон tamirb@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цагаас өмнө tamirb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.