Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЗАРЛАЛ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй нээлттэй сонсгол зохион байгуулна
2022-06-20

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-нд 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн.

             Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 7 дугаар сарын 4-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

              Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

             Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.