Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Нэр дэвшигчийн материалыг 2023 оны ёсдүгээр сарын 20-27-нд хүлээн авсан байна. Энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлжээ. Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон байна.
Бэлтгэсэн: Uih.mn