УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор "нүүрсний асуудал"-аар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх хянан шалгах түр хороог 2023 ны долдугаар сарын 6-нд байгуулжээ. Тодруулбал, тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэгтэй аж.
Түр хороо зургаан сарын хугацаатай ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь дараах гишүүд багтсан байна.
Олонхыг төлөөлөн:
Э.Бат-Амгалан -Улсын Их Хурлын гишүүн
Г.Ганболд-Улсын Их Хурлын гишүүн
Б.Жаргалмаа-Улсын Их Хурлын гишүүн
Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн
М.Оюунчимэг-Улсын Их Хурлын гишүүн
Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн
Б.Энхбаяр-Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
С.Ганбаатар-Улсын Их Хурлын гишүүн
Д.Ганбат-Улсын Их Хурлын гишүүн
Т.Доржханд-Улсын Их Хурлын гишүүн
О.Цогтгэрэл-Улсын Их Хурлын гишүүн
Бэлтгэсэн: UIH.mn