Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлнө
2022-02-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай өнөөдөр уулзлаа. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүнийг чөлөөлөх үүрэг өгөв. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгалаа. Үүний хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгосон юм. 

Сэтгэгдэл