УИХ-ын 12 гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй байна
2022-02-15

      Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа. 

      Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн дүнгээр 2022 оны хоёрдугаар сарын 15-ны 10:30 цагийн байдлаар 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан байгаагаас одоогоор 29 буюу 8.6 нь хувь гаргаагүй байгаа аж. Үүний 12 нь УИХ-ын гишүүн гэнэ.  

Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байгааг АТГ-аас мэдээлэв. 

  • “Эрдэнэс Монгол" ХХК
  • “Эрдэнэс таван толгой” ХК
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

АТГ-ын  https://meduuleg.iaac.mn  цахим систем нь өнөөдөр 23:59 цагт хаагдах тул энэ хугацаанаас өмнө уг системд нийтийн албан тушаалтан нь ХАСХОМ мэдүүлэх үүрэгтэй. 

Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу  ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай. 

Сэтгэгдэл