FACTCHECK: Хөгжлийн банкны “асуудалтай” зээлүүдийн 12 нь Н.Алтанхуяг, 34 нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед олгогджээ
2022-02-14

     Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж буйтай холбогдуулан иргэд янз бүрийн мэдээллийг цахим сүлжээнд түгээж байна. Үүний нэг нь “Хөгжлийн банкны чанаргүй 51 зээлийн 11 нь Ерөнхий сайд Алтанхуягийн, 14 нь Ерөнхий сайд Эрдэнэбатын, 26 нь Ерөнхий сайд Хүрэлсүхийн үед тус тус олгогджээ. Монголчууд минь сайн хараад аваарай. АН-ын үед 11 нь, МАН-ын үед 40 нь” гэсэн мэдээлэл юм. Уг мэдээллийг үнэн, худал, төөрөгдүүлсэн, эсэхийг UIH.mn нягталлаа.

     Хөгжлийн банк чанаргүй зээлийнхээ мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нээлттэй болгосон. Зээлдэгчийн нэр, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төсөл, зээл авсан огноо, төлсөн дүн, өр төлбөрөөс гадна шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээллийг үүнд багтаасан билээ. Үүнээс гурван хоногийн дараа тус банк 66 зээлдэгчид олгосон 75 зээлийн багцын мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан.

      Албан ёсны эх сурвалжийн уг баримтад тулгуурлан дээрх мэдээллийг нягтлахад тоо нь зөрүүтэй буюу төөрөгдүүлсэн шинжтэй байв.

НЭГ: Хөгжлийн банк нь 75 зээлийн мэдээллийг ил болгосон. Үүнээс 14 нь хэвийн зээл байна. Харин эргэн төлөлтийн зөрчил үүсгэсэн 10, шүүхэд нэхэмжлэл гаргасан 25,  газар дээрх шалгалтын дараа шүүхэд хандах, эсэхийг нь шийдэх 17 зээл бий аж. Өөрөөр хэлбэл, 75 зээл олгосноос 14 нь хэвийн, 61 нь “асуудалтай” зээл байна.  

ХОЁР: Хөгжлийн банкнаас олгосон 61 “асуудалтай” зээлийн мөрөөр нягталбал

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 12

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 4

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед 10

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед 34 нь олгогджээ.   

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доор хүснэгтээс харна уу.  

Сэтгэгдэл