УИХ-ын гишүүдийн ХАМГИЙН, ХАМГИЙН
2021-05-28

Найм дахь удаагийн УИХ-ын парламентын 76 гишүүнээс “хамгийн, хамгийн” тодотголд багтсан гишүүдийг онцолж байна.

Хамгийн олон удаа сонгогдсон гишүүд

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшин, сонгогдсон Н.Энхболд гишүүн хамгийн олон буюу 6 дахь удаа гишүүнээр сонгогджээ.

Харин МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон
Ерөнхий сайд асан Сү.Батболд нар 5 дахь удаагаа гишүүнээр сонгогдсон байна.

Хамгийн өндөр хувиар санал авсан гишүүн

МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Хэнтий аймгийн сонгогчдын 72.2% саналыг авснаар 2020 УИХ-ын сонгуульд хамгийн өндөр хувийн ялалт байгуулсан гишүүн болжээ.

Хамгийн их саналаар сонгогдсон гишүүн

СХД-ийн 28 дугаарт тойрогт нэр дэвшсэн МАН-ын гишүүн Н.Учрал 2020 оны УИХ-ын сонгуульд хамгийн олон хүний буюу 53651 саналаар гишүүн болжээ.

Хамгийн бага саналаар сонгогдсон гишүүн

Говьсүмбэр, Дундговь аймгийн 6 дугаар тойрогт дэвшсэн АН-ын гишүүн Г.Мөнхцэцэг 10175 хүний саналаар сонгогджээ. 

Хамгийн "Од" гишүүд

Хас банкны захирал асан, хөрөнгө оруулагч, “шарк” Г.Амартүвшин, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Eagle телевизийн нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, Хотын дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумьяабазар нарыг олны танил гишүүдээр онцолж байна.

Хамгийн их шуугианд өртсөн гишүүн

"Өргөө" кино театр, "Сод Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой сөрөг мэдээллүүд цахим орчинд их цацагдсан. Булган аймгаас нэр дэвшиж, МАН-аас ялалт байгуулсан гишүүн 2021 оны эхний хагаст хамгийн их дуулиан, шуугиан дагуулаад буй.

Хамгийн их хөрөнгөтэй гишүүн

Боловсролын сайд, МАН-аас Хөвсгөл аймагт сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалангийн 2019 оны ХОМ-т нийт орлого нь 12 тэрбум 820 сая төгрөг байснаар одоогийн парламент дахь хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр онцолж байна. 

Хамгийн их анхаарал татсан "хос" гишүүд

Шинэ парламент бүрдсэнээс хойш цахим орчинд олны анхаарлыг хамгийн ихээр татан, элдэвтэй сошиал хэрэглэгчид зургуудыг нь төрөл бүрээр эвлүүлэн цацсаар буй парламентын гишүүд С.Ганбаатар, А. Адьяасүрэн.

 

 

 

Сэтгэгдэл