БОАЖ-ын сайд, дэд сайд нарыг ажлаас нь чөлөөллөө
2022-01-17

     Засгийн газар өнөөдөр хуралдаж, Байгаль орчин, аялал жуулчлал (БОАЖ)-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөллөө. Үндсэн хуулийн 39.4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах зохицуулалттай. Үүний дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна. БОАЖ-ын сайдын албан үүргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцах аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс нэмэгдсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна. 

Мөн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын дарга Д.Сумъяабазарт өглөө. 

Ташрамд дурдахад, хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалттай.  

Сэтгэгдэл