ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Эх сурвалжаа нууцлах эрх гэж хуульд байхгүй” гэж ташаа мэдээлэл түгээжээ
2025-03-26

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: “Эх сурвалжаа нууцлах эрх гэж хуульд байхгүй” гэсэн нь ташаа мэдээлэл буюу /misinformation/ болжээ.

Тодруулбал: ХЗДХ-ийн сайд Ноорог Креатив Студиотой холбоотой болсон үйл явдал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын асуултад хариулахдаа "Одоо манай хуульд эх сурвалжийн нууц гэж байхгүй шүү. Шинээр өргөн барьсан төсөлд эрх сурвалжаа нууцлах эрхтэй гээд орчихсон явж байгаа. Гэхдээ энийг нууцлах ёсгүй гэж хэлээгүй" гэж хариулсан нь олон нийтэд сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрх байхгүй мэтээр ташаа ойлголт төрүүлжээ.

Монгол Улсад сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй бөгөөд энэхүү эрх нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, хэм хэмжээгээр баталгаажсан байна.

Тухайлбал Монгол Улсын нэгэн орсон: "НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн талаар гаргасан 2011 оны 34 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 45 дахь хэсэгт “Гишүүн орнууд мэдээллийн эх сурвалжаа илчлэхгүй байх сэтгүүл зүйн хязгаарлагдмал давуу эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүрэлдэхүүн болохыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэвэл зохино" гэжээ. https://www.refworld.org/

Түүнчлэн НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны 34 дүгээр Ерөнхий Тайлбарт: Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний салшгүй хэсэг болохыг https://www.justiceinitiative.org/publications/un-human-rights-committee-general-comment-no-34 тус тус тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 10.3-р зүйлд олон улсын гэрээ, конвенц нь Монгол Улсын дотоодын хуультай адил хүчинтэй үйлчилнэ гэж заасан тул олон улсын хүний эрхийн хэм хэмжээг шууд дагаж мөрдөх үүрэгтэй.

 

UIH.mn

Сэтгэгдэл