Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа “Улаанбаатар метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар боллоо” хэмээн олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл түгээв!
2025-01-14

Хотын даргад ирүүлсэн уг албан бичигт “БАТАЛГАА ГАРГАЖ ӨГНӨ” гэсэн агуулга байхгүй байна.

Албан бичигт  UK Export Finance (UKEF) байгууллага Улаанбаатар хотын захиргаатай хамтран Улаанбаатар хотод газар доорх метроны систем байгуулах саналыг хэлэлцсэн.

Би танд UKEF нь Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдэд дэмжлэг үзүүлэх чадавх ихтэй бөгөөд метроны систем байгуулах төслийг дэмжих боломжийг судлахад бэлэн байгааг мэдэгдэхэд таатай байна.

Их Британийн Засгийн газрын нэгэн хэсэг болох UKEF нь экспортын зээлийн албан ёсны агентлагийн хувьд Их Британийн нийлүүлэлтийн сүлжээнээс бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлтэйгээр урт хугацааны өрсөлдөхүйц санхүүжилт олгох боломжтой. UKEF-ийн дэмжлэгийг авахын тулд төсөлд бараа, үйлчилгээ, биет бус хөрөнгийн хэлбэрээр хамгийн багадаа 20%-ийн Их Британийн оролцоо байх шаардлагатай.

UKEF-ийн урт хугацааны санхүүжилт нь гадаадын худалдан авагчдад зориулан төслийн нийт үнийн дүнгийн 85%-ийг арилжааны зээлийн нөхцөлөөр 100%-ийн баталгаатайгаар санал болгодог. Зээлийн баталгааг Их Британийн болон гадаад контент, дотоодын нөөцөд ашиглах боломжтой. Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа хамгийн ихдээ 15 жилийн хугацаанд зээлийг төлөх нөхцөлтэй бөгөөд энэ нь Олон Улсын Экспортын Зээлийг Дэмжих Зохицуулалтын (OECD Arrangement) хүрээнд хэрэгжих болно.

Дээрх болон төслийн бусад асуудлаар тантай хэлэлцэхэд бид баяртай байх бөгөөд энэ чухал төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна, гэжээ.

/UK Export Finance бол Экспортын Зээлийн Баталгааны Газрын албан ёсны нэр юм./

Сэтгэгдэл