Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг батлав
2024-12-04

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

2024 оны 11 сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль”-д бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригийг УИХ 2024 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болж уг хуулийг дахин боловсруулж 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн Газарт даалгасан.

Төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан нь анхны тохиолдол тул энэ нөхцөлд хэрхэх талаар Монгол Улсын Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуульд заагаагүй учир хуулийн 16 дугаар зүйл “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг үндэслэн Хуралдааны эхэнд төсвийн талаарх ёс зүй дэгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хууль тогтоомж хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл