УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.
Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.
Улсын ИхХурлын гишүүн О.Цогтгэрэл нь хаврын чуулганы хугацаанд 3 удаа чөлөөтэй, 4 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 2 удаа чөлөөтэй, 3 удаа тасалсан байна. Тодруулбал, гуравдугаар сарын 19, долоодугаар сарын 1-нд чөлөөтэй, дөрөвдүгээр сарын 8 болон 30, тавдугаар сарын 6-нд тус тус тасалсан байна.
зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь хаврын чуулганы хугацаанд 3 удаа чөлөөтэй, 4 удаа тасалсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon
зураг 2. Тус гишүүний өвчтэй, чөлөөтэй, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.
УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл /Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар/
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы долоодугаар сарын 1-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
3.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
”Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Хуулийн төслийг эцэслэн батлах
УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл /Усны нөөц ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар/
УИХ-ын чуулганы долдугаар сарын 1-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хууль эцэслэн батлах
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлт