Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын 126 гишүүнийг сонгосноор өнөөдөр тангараг өргөж байна. Энэ удаагийн парламент нь анх удаа 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгосноороо онцлогтой. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дарга сонгогдох хүртэл хуралдааныг хамгийн ахмад гишүүн даргалах ёстой. Энэ дагуу энэ удаагийн парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл /73 настай/ Анхдугаар чуулганыг даргалж байна. Мөн чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Дараа нь СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын сонгуулийн үйл явцыг тайлагнаж, 126 гишүүнийг танилцуулав. Одоо 126 гишүүн УИХ-ын гишүүний тангаргаа тус бүр өргөж байна.