УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн билээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай. Мөн нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллах юм.
УИХ-ын Төсвийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг хэлэлцэж, дэмжлээ. Тэрбээр Улсын ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байгаа.
Ташрамд онцлоход, Үндэсний аудитын газар нь сонгуулийн зардалд хяналт тавьдаг чухал чиг үүрэгтэй. УИХ-ын сонгууль болохоос нэг сар хүрэхгүй хугацааны өмнө түүнийг Улсын ерөнхий аудитор буюу Үндэсний аудитын газрын даргаар түүнийг ийнхүү томилохоор дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар удахгүй хэлэлцэх юм.
Түүний намтрыг хүргэж байна.
Төгссөн сургууль:
Гавьяа шагнал:
2000 он Алтангадас одон;
2012 он Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
2017 он Цэргийн гавьяаны одон
2023 он Цэргийн гавьяаны Улаан тугийн одон,
Ардын Хувьсгалын 70,80,90,100 жил болон бусад одон медалиуд,
Эрдмийн зэрэг, цол: Улс төрийн ухааны доктор.
ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор
Цэргийн цол: Бригадын генерал
Спортын зэрэг цол: Волейлболын спортын мастер
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага: