УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийхгүй
2024-05-06

          УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2024.05.03-ны өдрийн хурлаар баталсан, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны тавдугаар сарын 6-10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд тусгаснаар энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийхгүй аж. Зөвхөн УИХ-ын байнгын, түр хороод болон ажлын хэсэг хуралдахаар товложээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа үед УИХ-ын гишүүд тойрогт ажиллаж байгаатай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэх, хуулийн төсөл эцэслэн батлахад хуралдааны ирц хүрэхгүй байгааг ташрамд тодотгоё. 

                 УИХ-ын тухай хуулийн 22.6-т "Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт, шаардлагатай бол хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр хуралдуулж болно" гэж заасан байдаг.

Хэлэлцэх асуудлын тов, дарааллыг үзэх бол энд дарна уу. 

Бэлтгэсэн: UIh.mn

 

Сэтгэгдэл