УИХ-ын гишүүд тайлангаас бусад эд зүйлсийг сонгогчдод тараахыг хориглох заалтыг ДЭМЖСЭН, ДЭМЖЭЭГҮЙ гишүүд
2024-05-01

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжгүй байгааг онцлон тэмдэглье. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих, эсэхээр санал хураалт явуулсан. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.3.-т зааснаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй санал тус бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр цөөнх болсон дараах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 нь дэмжсэн.  

Тодруулбал, "дэгийн" тухай хуульд заасны дагуу тус саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүйг дэмжих гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 23 нь дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, эдгээр 23 гишүүн  "УИХ-ын гишүүд тойрогтоо тайлангаас бусад эд зүйлс тараахыг хориглох санал"-ыг дэмжээгүй гэсэн үг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтын дүрс бичлэгт харуулснаар дараах гишүүд ДЭМЖСЭН/ ДЭМЖЭЭГҮЙ санал өгчээ. Жич: Зураг дээрх дэмжсэн хэсэгт байгаа гишүүд "УИХ-ын гишүүд тойрогтоо тайлангаас бусад эд зүйлс тараахыг хориглох санал"-ыг дэмжээгүй гэсэн үг. Хэрэв эдгээр гишүүдийн олонх байнгын хорооны дэмжээгүй тус зарчмын зөрүүтэй саналд татгалзсан санал өгсөн бол "УИХ-ын гишүүд тойрогтоо тайлангаас бусад эд зүйлс тараахыг хориглох санал"-ыг хуулийн төсөлд тусгах байв.  

 

Бэлтгэсэн: Uih.mn

 

Сэтгэгдэл