УИХ-ын гишүүн эд зүйлс тараахыг хориглох саналыг дэмжих үү
2024-04-24

     УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр товложээ. Эдгээр хуулийн төсөл анх өргөн баригдсанаас хойш хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байна вэ. 

       УИХ-ын d-parliament.mn сайтад байршуулсан тус хоёр хуулийн төслийн бүрдүүлбэрт хэлэлцүүлгийн явцад ямар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тухай мэдээлэл алга байна. 

Харин lawforum.parliament.mn хуудсанд тус хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг байршуулжээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулъя. 

Дэмжсэн санал

  • 1. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: "4.5.Улсын Их Хурал тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, шагналтай байна.  4.6.Улсын Их Хурлын оноосон нэртэй адил утга, агуулгатай нэр, нэрийн товчлолыг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно."

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар /цаашид "Ажлын хэсэг" гэх/

  • 9. Төслийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.6, 28.11 дэх хэсэг нэмэх: "28.6. Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зуйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах тур хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ.
  • 28.11.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй."  

Санал гаргасан: Ажлын хэсэг

Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй санал

  • 1. Төслийн 44 дугээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.1.16 дахь заалт нэмэх: "44.1.16. гишүүн нь бүрээ эрхийн хугацаандаа иргэд, сонгогчдод тайлангаас бусад эд зуйлс тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа хийхгүй байх."

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа /цөөнх/

      УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд иргэдэд тайлангаас бусад эд зүйл тараахыг хориглох санал гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжээгүй аж. УИХ-ын чуулганы пүрэв гаргийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед цөөнх болсон саналыг дэмжих, эсэхээр санал хураалт явуулна. Тэр үед УИХ-ын гишүүд уг саналыг дэмжих, эсэхийг харах үлдлээ. 

    Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд анхны хэлэлцүүлгийн үеэр гаргасан санал, дүгнэлтийг байршуулаагүй байна. 

Сэтгэгдэл