Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-20

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.        

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                    

            Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 1 удаа буюу зургаан сарын 30-ны өдөр чөлөөтэй байжээ. 

              

Зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй байсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon

Зураг 2. Тус гишүүний чөлөөтэй өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл. http://parliament.mn/n/7czyn

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.     

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд   

  •  Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх      

   

 

 

 

Сэтгэгдэл