Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурал (УИХ)-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус сонсголоор дараах сэдвүүдийн хүрээнд нотлох баримт судлах ажиллагаа явуулах аж.
- “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа
- “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа
Сонсголд 175 иргэнийг гэрчээр дууджээ.
UIH.mn