УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.
Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.
Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 1 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан байна. Тодруулбал, тавдугаар сарын 6-нд тасалсан, долдугаар сарын 7-нд чөлөөтэй байжээ.
Зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon
Зураг 2. А.Адъяасүрэн гишүүний өвчтэй, чөлөөтэй байсан, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл http://parliament.mn/n/9wson
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.
УИХ-ын чуулганы тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
УИХ-ын чуулганы долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд