2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ 72 гишүүнтэй боллоо. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд тэрбээр дараа нь Нийслэлийн Засаг даргаар томилогдов.
Өмнө нь Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан, Өмнөговь аймгаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Бэлтгэсэн: Uih.mn