Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-18

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.      

            Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.     

            Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нь хаврын чуулганы хугацаанд бүрэн ирцтэй оролцсон гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 3 удаа өвчтэй байжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22, 23, 30-ны өдөр өвчтэй гэж тэмдэглэсэн байна. 

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.   

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нь хаврын чуулганы хугацаанд бүрэн ирцтэй оролцсон гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon   

Зураг 2. Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 3 удаа өвчтэй байжээ.

http://parliament.mn/n/swson

http://parliament.mn/n/hcson

http://parliament.mn/n/pyson

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  •  Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт
  • Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  •  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд    

  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  • Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэл

 

 

 

                              

Сэтгэгдэл