УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ.
Сонсголыг 2023 оны аравдугаар сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар шийдвэрлэсэн байна. Гишүүд сонголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг захьжээ.
Бэлтгэсэн: Б.Уянга