Нүүрсний асуудлаар нотлох баримтын сонсгол хийх түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгов
2023-10-11

         Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороог 2023 оны долдугаар сарын 6-нд байгуулсан. 

         Тус түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж ирсэн бөгөөд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Түүний оронд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг сонгохыг түр хорооны гишүүдийн олонх дэмжжээ. Түр хорооны бүрэлдэхүүнийг танилцуулъя. 

Олонхыг төлөөлөн:

Э.Бат-Амгалан -Улсын Их Хурлын гишүүн

Г.Ганболд-Улсын Их Хурлын гишүүн

Б.Жаргалмаа-Улсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн

М.Оюунчимэг-Улсын Их Хурлын гишүүн

Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Б.Энхбаяр-Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

С.Ганбаатар-Улсын Их Хурлын гишүүн

Д.Ганбат-Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд-Улсын Их Хурлын гишүүн

О.Цогтгэрэл-Улсын Их Хурлын гишүүн

 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл