Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-18

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.      

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

            УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь хаврын чуулганы хугацаанд хоёр удаа чөлөө авсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Харин нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс шүүхэд тус гишүүн нь 3 удаа чөлөө авч, 1 удаа тасалсан байна. Тодруулбал, тус гишүүн гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших хуралдааныг тасалсан, мөн сарын 25-ны үдээс хойших хуралдаанаас чөлөө авсан гэж хурлын тэмдэглэл дээр бичжээ. Мөн зургадугаар сарын 11, 25-ны өдөр тус гишүүн нь чөлөөтэй байжээ.            

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь хаврын чуулганы хугацаанд хоёр удаа чөлөө авсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon  

      

Зураг 2. УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл  http://parliament.mn/n/desyn

http://parliament.mn/n/mwsyn

http://parliament.mn/n/eozyn

http://parliament.mn/n/zwzyn

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.    

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  •  Байнгын хорооны даргыг сонгох тухай
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Элчин сайдыг эгүүлэн татах асуудал 

            (УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол) 

  • Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээлэл

 УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 25-ны үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  •  Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх
  • Дэлхийн шуудан холбооны 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл   

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд  

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” тогтоолын төслийг батлах
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт

УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан зургадугаар сарын 25-нд болж,  Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгсөн сонгогчдын олонхын буюу 67.69 хувийн санал авч сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.         

Сэтгэгдэл