Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан Цэц хуралдана
2023-09-25

        УИХ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-нд баталсан. Тус хуулийн дагуу УИХ-ын холбогдох байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсаар байна.

       УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн нэр дэвшигчийн сонсголтой холбоотой заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг Цэц хянан хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна. 

 

       Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны 9.30 цаг товложээ. 

 

 

Сэтгэгдэл