Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсений ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-18

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.       

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

            Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нь хаврын чуулганы хугацаанд  8 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 7 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан байна. Тодруулбал, гуравдугаар сарын 19, дөрөвдүгээр сарын 8, 9, 29, 30, тавдугаар сарын 27, 28-ны өдөр чөлөөтэй байсан бол тавдугаар сарын 6-нд тасалжээ.                        

Зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нь хаврын чуулганы хугацаанд  8 удаа чөлөөтэй , 1 удаа тасалсан гэж тэмдэглэжээ.  http://www.parliament.mn/n/fwzon 

Зураг 2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл        

http://parliament.mn/n/nasyn

http://parliament.mn/n/noson

http://parliament.mn/n/nhzyn

http://parliament.mn/n/pyson

http://parliament.mn/n/ghzyn

http://parliament.mn/n/6rson

http://parliament.mn/n/9wson

http://parliament.mn/n/zcsyn

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.      

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  • “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Засгийн газрын гишүүний мэдээлэл

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтиин мэдээлэл ̆ 

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд        

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  •  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
  •  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  •  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах
  • Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл 

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд    

  • Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэл

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлэг 

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд       

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  • Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд   

  • “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг 
  •  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
Сэтгэгдэл