Хүйсийн квотыг 40 хувиас доошгүй болгох санал байнгын хороонд "унав"
2023-06-07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тус хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Өргөн барьсан төсөлд "Сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас доошгүй байлгах"-аар заалт тусгасан. Уг заалтыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хүйсийн квотын доод хязгаарыг 40 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Тус заалтыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Доржханд, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар нарын зургаан гишүүн дэмжсэн. Харин С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын долоон гишүүн дэмжсэнгүй. 

Сэтгэгдэл