Үндсэн хуулийн өөрчлөлтийг зургаан гишүүн дэмжээгүй гэдэг нь ХУДАЛ
2023-06-06

           УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж,  “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах замаар сонгоно” гэж  Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.

Тус хуралдааныг нээлттэй шууд дамжуулсан бөгөөд 72 гишүүн оролцсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжинэ гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад шууд дамжуулалтын дэлгэцэд үзүүлснээр бол 62 гишүүн дэмжиж, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Н. Учрал, Д.Цогтбаатар нарын зургаан гишүүн татгалзсан гэж харуулсан.  

Олон нийтийн дунд Үндсэн хуулийн өөрчлөлтийг 62 гишүүн дэмжиж, зургаа нь татгалзаж баталсан гэх ХУДАЛ мэдээлэл түгэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 66 гишүүн дэмжиж, хоёр буюу С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн татгалзсанаар баталсан юм. Тодруулбал, тухайн санал хураалт явуулах үеэр танхимаас түр гарсан, кноп нь ажиллаагүй гишүүд болох Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, Ж.Батсуурь нар шалтгаанаа тайлбарлаж, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн” гэж чуулганы нэгдсэн хуралдааны протоколд тэмдэглүүлсэн байна.

 

Сэтгэгдэл