Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг 66 гишүүн дэмжсэнээр баталлаа
2023-05-31

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталлаа. Хуралдаанд 68 гишүүн оролцсоноос 66 нь дэмжиж, 2 буюу С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн татгалзав. Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг тусгалаа. Үүнд

  • Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

Дараа нь ​Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр заажээ. 

Сэтгэгдэл