Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн саналаа өгөөрэй
2023-04-02

Иргэн та "Төсвийн хөрөнгө оруулалт" аппликейшн ашиглан, 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн санал өгөх боломжтой. Ингэхийн тулд дараах үе шатыг баримтлаарай.

  • "Төсвийн хөрөнгө оруулалт" апп-ыг өөрийн гар утсандаа татаж суулгаж, "public investment mongolia" гэж бичин хайж болно. 
  • Апп нээгдсэний дараа хамгийн баруун захад байрлах "Иргэдийн оролцоо" товч дээр дарна.
  • "Иргэдийн оролцоо" цэсэнд ороход Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай мэдээллүүдийг унших боломжтой. Хэрэглэгч "Санал өгөх" товч дээр дарна.
  • Иргэн Та 2024 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд санал өгөхийн тулд баруун доод буланд байрлах "Нэмэх" товч дээр дарна.
  • Бөөрөнхий "Нэмэх" товчийг дарахад АЛХАМ 1 гэсэн дэлгэц гарч ирэх бөгөөд Эндээс аль салбарын хөрөнгө оруулалтад санал өгөхөө сонгоно. Жишээ нь: Боловсрол дээр дарахад АЛХАМ 2 цонх руу шилжинэ. АЛХАМ 2 цонхноос дэд салбараа сонгоно.
  • Иргэн та e-Mongolia үйлчилгээг ашиглан нэвтэрнэ. Ингэхдээ нэг удаагийн код мессеж илгээх, банкны эрхээр нэвтрэх, эсвэл тоон гарын үсгийн мэдээллээ ашиглан нэвтрэх боломжтой.
  • Банкны эрх ашиглан нэвтэрсний дараа "Зөвшөөрөх" товч дээр дарна.
  • "Зөвшөөрөх" товч дээр дарснаар ДАН системтэй холбогдож иргэнийг танин нэвтрүүлэх үйлчилгээ хийгдэнэ. "Татгалзах" дарсан тохиолдолд үйлдлийг эхнээс нь хийх шаардлагатай болно. Амжилттай нэвтэрсэн тохиолдолд иргэн өөрийн бүртгэлтэй нутаг дэвсгэртэй холбоотой тоон мэдээллүүдийг харах боломжтой
  • Үндсэн болон салбар сонгосны дараа хэрэглэгч та өөрийн орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцах боломжтой.
  • Алхам 3-аас "Харах" товч дээр дарахад Бодлогын баримт бичгүүдийн жагсаалт гарч ирэх бөгөөд сонирхсон баримт бичгийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй унших боломжтой.
  • Бодлогын баримт бичгүүдтэй танилцсаны дараа “Буцах” ( ) сумыг дарж “АЛХАМ 3” цонх руу шилжих бөгөөд эндээс Та санал өгөх хөрөнгө оруулалтын төрлөө сонгох боломжтой.
  • "Хөрөнгө оруулалтын төрөл сонгоно уу" гэсэн хэсэг дээр дарснаар та юунд хөрөнгө оруулахаа сонгох боломжтой болно.
  • "Хөрөнгө оруулалтын төрөл"-өө сонгосны дараа "Үргэлжлүүлэх" товч дээр дарна.
  • "Та тайлбар бичнэ үү" гэсэн хэсэгт шаардлагатай гэж үзвэл яагаад тухайн төсөлд санал өгч байгаа талаар тайлбар бичихээс гадна боломжтой бол холбогдох зургийг хавсарган "Илгээх" товчийг дарна.
  • Илгээх товчийг дарснаар таны санал болгосон төсөл жагсаалтад нэмэгдэж, бусад иргэд таны үүсгэсэн төсөлд үнэлгээ өгөх боломжтой.

 

Сэтгэгдэл