Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, lawforum.parliament.mn сайтад дөрөвдүгээр сарын 15-нд байршуулсан ч удалгүй устгасан. Харин Засгийн газрын албан ёсны сайтад дөрөвдүгээр сарын 14-нд байршуулж, иргэдээс санал авсан юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Өмнө нь байршуулсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооноос гадна Үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байв. Харин өргөн барьсан төсөлд дараах зохицуулалтыг оруулжээ.
Үүнд
Бэлтгэсэн: Uih.mn