15 хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүдийн өгсөн саналын мэдээллийг ирүүллээ
"Цогц Хөгжлийн Үндэсний Төв" ТББ нь УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгохыг УИХ-ын Тамгын газраас удаа дараа шаардсан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатарт одоогийн парламентын өнгөрсөн хугацаанд баталсан бүх хууль, тогтоолыг эцэслэн батлахад гишүүд ямар санал өгсөн талаарх "Мэдээлэл авах тухай хүсэлт"-ийг хүлээлгэн өгсөн.
УИХ-ын Тамгын газраас тус мэдээллийг нээлттэй болгохоор ажиллаж эхэлснээ уламжилсан бөгөөд эхний ээлжид 9 хууль 6 тогтоолын төслийг эцэслэн батлахад гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээллийг "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-д дөрөвдүгээр сарын 28-нд ирүүллээ. Дараах хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээллийг холбоосоор нэвтэрч харна уу.
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чигллэл батлах тухай тогтоолын төсөл (2020.11.05) үзэх
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2020.11.06) үзэх
- УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2020.11.06) үзэх
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл (2020.11.13) үзэх
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2020.11.13) үзэх
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл (2020.11.13) үзэх
- Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл (2020.11.13) үзэх
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл (2020.11.13) үзэх
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай тогтоолын төсөл (2020.11.19) үзэх
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл (2020.12.24) үзэх
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2020.12.24) үзэх
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай тогтоолын төсөл (2021.01.07) үзэх
- Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төсөл (2021.01.20) үзэх
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл (2021.01.21) үзэх
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл (2021.01.22) үзэх
Бэлтгэсэн: UIH.mn