Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, нээлттэй ил тод байдлыг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн тус бүрийн хуулийг эцэслэн батлах санал хураалтад өгсөн саналыг Uih.mn цахим талбарт бүртгэн нээлттэй байрлуулдаг. Гэвч хууль эцэслэн батлах санал хураалтын дүн буюу хууль батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээлэл нээлттэй бус байна.
Цогц Хөгжлийн Үндэсний Төв НҮТББ нь Uih.mn талбарыг хөгжүүлсэн хоёр жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газраас уг мэдээллийг авахаар нийт дөрвөн удаагийн хүсэлт, хоёр удаагийн гомдол гаргасан ч уг мэдээллийг авч чадаагүй. Албан бичгүүдийг хавсаргав.
Албан бичиг-1
Албан бичиг-2
Албан бичиг-3
Албан бичиг-4
Албан бичиг-5
Бэлтгэсэн: UIH.mn