УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл боловсруулжээ
2023-04-15

          Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас нээлттэй байршууллаа. Төсөлтэй танилцана уу. 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ 
Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”
2/Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.”
ХОЁРДУГААР ЗҮЙЛ 
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ 
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ 
 
ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 20… оны … дугаар сарын …-ны өдрийн ... цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.
Сэтгэгдэл
Оюун2023-04-15 18:4966.181.161.95
Үгүй
мак2023-04-15 21:3466.181.161.98
гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн хүчирхийлэл нтрээ чангатгаачээ хуулиа хэтэрч бна ирээдүйгүй боллоо шдэ гэр бүл хүүхэд тоглоом биш
мак2023-04-15 21:3566.181.161.98
үгүй
Тэнүүн2023-04-17 14:2866.181.161.69
Үгүй зөвшөөрөхгүй
Б. Х2023-04-18 07:45202.179.21.247
Зөвшөөрөхгүй
Халиун2023-04-18 19:22202.131.250.125
152 гишүүн байхыг зөвшөөрөхгүй
Сосорбурам2023-04-19 12:0366.181.161.231
Зөвшөөрөхгүй